Бидний тухай
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Манай компани нь 2011 онд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн, төмөр замын салбарын сэлбэг хэрэгсэл ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээ, менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Бидний зорилго дотоодын болон олон улсын зах зээлд төмөр зам, уул уурхай, зам барилга, орон сууц, эрчим хүч болон дэд бүтцийн салбарт ашиглагдаж буй тоног төхөөрөмж, байгууламж, тусгай зориулалтын багаж хэрэгслийн худалдаа, сэлбэг эд ангийн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээ, сургалт, техникийн зөвлөгөө зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг өндөр чанартай, өргөн сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэх явдал юм.
Бидний 10 жилийн туршлага, мэргэжлийн баг, дэвшилтэт технологи, чанар стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд тасралтгүй ажиллаж байна. Бид дэлхийд танигдсан томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, тэдний бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ баталгаат чанар, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.
Энэ дашрамд, бидэнд үргэлж итгэл хүлээлгэж, дэмжиж, урам зориг өгч, хамтдаа хөгжин дэвшиж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье.
Бидний амжилт нь та бүхний амжилтаар хэмжигддэг бөгөөд хамтдаа илүү ихийг бүтээхэд бэлэн байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
А. Хэрлэнбаатар
Гүйцэтгэх захирал
Танилцуулга
Лонг Вэй Транс Трейд ХХК нь 2011 онд төмөр замын салбарт ашиглагдаж буй техник хэрэгслийн сэлбэг эд ангийн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээг хийх зорилгоор үүсгэн байгуулагдсан үндэсний компаниудын төлөөлөл юм.
Манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК”, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН", “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК”, “БОДЬ ГРУПП” зэрэг монгол улсын төмөр замын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн компаниудтай, хамтран ажилласаар байна.Үүнээс онцолвол “Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 1-р зэрэглэлийн төмөр зам” байгуулах төсөлд төмөр замын илчит тэрэг, зам засвар, вагонд шаардлагатай сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлт, суурь бүтцийн замын байгууламж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хийж төслөө амжилттай дуусгасан.
Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэхэд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж өнөөдрийн байдлаар төмөр замын тээвэрлэлт болон барилга, эрчим хүч, уул уурхайн салбаруудад ханган нийлүүлтийг тогтмол хийж байна.
Түүнчлэн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн зохион бүтээсэн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулж агаар сэлгэлтийг сайжруулах “Цэвэр агаар бэлэглэе” төслийг санаачлан сүүлийн 3 жил хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг шаардлагатай байгаа зорилтот 1000 гаруй хэрэглэгчдэд Ухаалаг агааржуулалтын систем /Smart Air Systems/ -ийг суурилуулаад байна. Цаашид ч тус төслийг тасралтгүй хэрэгжүүлж олон хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх зорилготой.Манай компани нь мэргэшсэн ур чадвартай хамт олныг бүрдүүлж орчин үеийн бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.
Алсын хараа
Зорилго
Үнэт зүйлс
Чанарын бодлого
Бид нийлүүлж буй багаж, тоног төхөөрөмжийн чанарт баталгаа гаргаж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн хангамж, засвар үйлчилгээнд онцгой анхаарч ажилладаг.
Нийгмийн Хариуцлага
Аливаа улс орны эдийн засаг, бизнесийн хөгжлийн эх сурвалж нь тогтвортой хөгжил юм. Тогтвортой хөгжил нь нийгмийн хариуцлагаа орхигдуулахгүйгээр бизнесээ хөгжүүлэх, хүрээлэн буй орчинд ямар нэг сөрөг нөлөө учруулахгүйгээр нөөц баялгийг зүй зохистой ашиглах замаар хөрөнгө оруулагчдад баялгийг бүтээн бий болгох процесс юм. Өөрөөр хэлбэл ирээдүй үеийнхний ашиг сонирхол, хэрэгцээнд харшлахгүйгээр өнөө үеийнхний хэрэгцээг хангахад тогтвортой хөгжлийн зорилго оршдог.
Энэхүү тогтвортой хөгжил нь байгалийн нөөц баялгийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүйгээр дэлхийн хүн ардын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгддэг бөгөөд үүнд бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүрэг роль өндөр юм.Энэхүү үүргээ ухамсартайгаар хэрэгжүүлэн гүйцэтгэж буйг бид компаний нийгмийн хариуцлага хэмээн ойлгодог.
Бид энэ үүргээ бүрэн ухамсарлаж нийгмийн хариуцлагын бодлогын цар хүрээгээ хязгаарлалгүй улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилтөд ч бодитой хувь нэмэр оруулж ирлээ. Энэ хүрээнд Монгол залуусын санаачилгаар монголын цаг уурын нөхцөлд тохируулан БНХАУ-д зохион бүтээсэн SAS Ухаалаг агааржуулалтын системийг дотоод орчны агаарын бохирдлоос хамгаалахад зориулан хийж өдгөө 1000 гаруй айл өрх, оффис, үйлчилгээний талбай зэрэгт суурилуулан монгол хүн бүрийн эрүүл мэндийг хамгаалахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулан ажилласаар байна.