Гадаад харилцаа
Манай компани ОХУ, БНХАУ-ын төрийн өмчит болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй үйлдвэрлэгчийн 300 орчим төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглэгч, харилцагч байгууллагууддаа захиалгаар нийлүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байна.
Хэрэгжүүлж буй төслүүд:
1. Монгол улсын эрс тэс уур амьсгал, говийн бүсийн газар зүйн онцлогт тохируулан улсдаа анх удаа төмөр замын “Элс цэвэрлэгч машин”-ыг БНХАУ-ын “CRCCE High-Tech Equipment Co.,Ltd”-тэй хамтран зохион бүтээж үйлдвэрлэх төслийн эхний шатны техникийн тооцоо судалгаа, зураг төслийн ажил дуусч, үйлдвэрлэл эхлэх шатандаа явж байна. Энэ төсөл нь төмөр замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар үйлчилгээний зардлыг бууруулахад чиглэгдэж байгаа бөгөөд Монголын төмөр замын системийн үр ашигтай ажиллагааг дэмжих зорилготой.
2. Мөн “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн төмөр замын дотоод шаталттай илчит тэрэгний сэлбэг хэрэгслийг сэргээн засах ажлыг 2025 оноос эхлэн БНХАУ-ын “Dalian Wanfeng Railway Locomotive and Rolling Stock Co.,Ltd”-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь өндөр өртөг бүхий ашиглалтаас гарсан сэлбэг хэрэгслийг сэргээн засаж, урт хугацаанд эдийн засгийн хэмнэлт гаргахад үр нөлөө үзүүлж байна. Сэлбэг хэрэгслийн сэргээн засварлах засвар нь төмөр замын үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай байлгахын зэрэгцээ, байгаль орчныг хамгаалах зорилготой.
3. Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж буй элэгний өвчлөлийг багасгах зорилготой төслийн ажлыг “Hua Hui health Co.,Ltd” (Хонгконг)-тэй хамтран 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд манай компани албан ёсны менежментийн үйлчилгээ үзүүлж, 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 1-р шатны төсөл өндөр үр дүнтэй дууссан бөгөөд 2-р шатны төсөл эхлэх шатандаа явж байна. Энэ төсөл нь Монгол улсын эрүүл мэндийн системийг сайжруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Эдгээр төслүүд нь манай компанийн стратегийн зорилтуудын нэг болох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна. Бид цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.