УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлоо
Өнөөдөр “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 74 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөрт зориулж төмөр замчид нэгэн шинэ дээд амжилтаар ойдоо бэлэг барилаа. Тодруулбал, Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар 18 галт тэрэг хүлээлгэн өгч 17 галт тэрэг хүлээн авчээ. Харин нарийн царигаар 9 хос галт тэрэг солилцов. Ингэснээр урд хилийн гарцаар 74 жилийн хугацаанд нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцсон өдөр болж өнгөрлөө.
Галт тэрэг солилцоо нь УБТЗ-ын тээврийн хэмжээ цаашлаад Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй. Мөн бүс нутагтаа Ази-Европыг холбосон транзит тээврийн гол коридоруудын нэг болж, олон улсад танигдсан нэр хүндтэй төмөр замын нэг болоход уг технологит ажиллагааны хурд чухал нөлөө үзүүлэх юм.
Өнгөрсөн 74 жилийн хугацаанд улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн төмөр замын тээврийн салбар, төмөр замчдын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байгааг энэхүү үйл явдал харуулж байна. Тээврийн хэмжээ жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа энэ үед “УБТЗ” ХНН-ийн хамт олон бүхий л боломж хүчин чадлаа дээд зэргээр ашиглаж, бахдам амжилтууд гаргасаар байгаа юм.
Сүүлийн үеийн мэдээ
2024-01-30 · нийтэлсэн Admin
Хөх мөрний бүсийн эдийн засаг 30 их наяд юань давлаа2024-01-30 · нийтэлсэн Admin
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА2023-06-06 · нийтэлсэн Admin
УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлооАнгилалууд
Холбоотой мэдээ мэдээлэл
Хөх мөрний бүсийн эдийн засаг 30 их наяд юань давлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлоо
УБТЗ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж амжилт тогтоолоо
УБТЗ-ын нийт тээсэн ачааны 9.1 хувийг ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа эзэлж байна
Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоо 15-д тогтмолжоод байна
Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, экспортын галт тэрэг нэмэгдсэн нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө
Алашанькоугаар дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлаж, Хоргосоор дамжин өнгөрөхөөр зохион байгуулж эхэлжээ