Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, экспортын галт тэрэг нэмэгдсэн нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө
2023 онд Монгол Улсын эдийн засаг 5.2 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн Банк мэдээлэв. Үүнд БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт ихээхэн нөлөө үзүүлнэ гэлээ. Ялангуяа, манай улсаас гарах уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлтийг ихээхэн дэмжинэ хэмээн тооцоолжээ. Тиймээс хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдрүүлэх, хилээр гарах ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг тэтгэх чухал шийдэл болоод байгаа юм. УБТЗ-ын хувьд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд хөрш төмөр замуудтай идэвхтэй ажилласны үр дүнд энэ оны хоёрдугаар сард Хятадын талтай өргөн царигаар хоногт 14 галт тэрэг солилцож байсныг 15 болгон нэмэгдүүлэхээр албан ёсоор тохиролцсон. Дөрөвдүгээр сар гарснаас хойш УБТЗ Замын-Үүд–Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар БНХАУ-ын талд өдөр бүр тогтмол 15 галт тэрэг хүлээлгэн өгөөд байгаа. УБТЗ энэ оны эхний улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар илүү буюу сүүлийн арван жилд үзүүлж байгаагүй амжилтыг тогтоогоод байгаа билээ. Дашрамд дурдахад, энэ оны эхний улиралд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж, 3.8 тэрбум ам.долларын экспорт, 1.9 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ байдал нь гадаад валютын албан нөөцөд ч эерэгээр нөлөөлөв. Тодруулбал, гуравдугаар сарын эцсийн байдлаар, гадаад валютын албан нөөц 3.43 тэрбум ам.доллар болсныг Монголбанкнаас мэдээлсэн. Ингэснээр өмнөх сараас 1.3, оны эхэн үеэс 1.1, 2022 оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Ийнхүү гадаад худалдаа ашигтай гарч валютын нөөц нэмэгдэхэд хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүллээ.
Сүүлийн үеийн мэдээ
2024-01-30 · нийтэлсэн Admin
Хөх мөрний бүсийн эдийн засаг 30 их наяд юань давлаа2024-01-30 · нийтэлсэн Admin
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА2023-06-06 · нийтэлсэн Admin
УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлооАнгилалууд
Холбоотой мэдээ мэдээлэл
Хөх мөрний бүсийн эдийн засаг 30 их наяд юань давлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлоо
УБТЗ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж амжилт тогтоолоо
УБТЗ-ын нийт тээсэн ачааны 9.1 хувийг ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа эзэлж байна
Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоо 15-д тогтмолжоод байна
Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, экспортын галт тэрэг нэмэгдсэн нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө
Алашанькоугаар дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлаж, Хоргосоор дамжин өнгөрөхөөр зохион байгуулж эхэлжээ