УБТЗ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж амжилт тогтоолоо
УБТЗ энэ оны эхний улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.8 хувиар илүү байна. Энэ амжилт нь сүүлийн арван жилд үзүүлж байгаагүй амжилт юм. Энэ нь ковид цар тахлын хүндрэл арилж, манай экспорт, импортын гол гарц болох Замын-Үүд–Эрээн боомтын галт тэрэг солилцоо нэмэгдэж байгаатай холбоотой юм. Дөрөвдүгээр сар гарснаас хойш Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар хятадын талд өдөр бүр тогтмол 15 галт тэрэг өгчээ. УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн төлөө хөрш орнуудынхаа төмөр замуудтай идэвхтэй ажилласны үр дүнд энэ оны хоёрдугаар сард хятадын талтай хоногт өргөн царигаар 14 галт тэрэг солилцож байсныг 15 болгож нэмэгдүүлэхээр албан ёсоор тохирсон юм. Цаашдаа УБТЗ энэ эрчээрээ ажиллавал ковид цар тахлын өмнө тогтоосон түүхэн амжилтаа эвдэж, 2023 онд 32 сая тонн ачаа тээвэрлэх боломж байгааг харуулж байна.
Сүүлийн үеийн мэдээ
2024-01-30 · нийтэлсэн Admin
Хөх мөрний бүсийн эдийн засаг 30 их наяд юань давлаа2024-01-30 · нийтэлсэн Admin
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА2023-06-06 · нийтэлсэн Admin
УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлооАнгилалууд
Холбоотой мэдээ мэдээлэл
Хөх мөрний бүсийн эдийн засаг 30 их наяд юань давлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлоо
УБТЗ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж амжилт тогтоолоо
УБТЗ-ын нийт тээсэн ачааны 9.1 хувийг ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа эзэлж байна
Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоо 15-д тогтмолжоод байна
Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, экспортын галт тэрэг нэмэгдсэн нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө
Алашанькоугаар дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлаж, Хоргосоор дамжин өнгөрөхөөр зохион байгуулж эхэлжээ