УБТЗ-ын нийт тээсэн ачааны 9.1 хувийг ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа эзэлж байна
УБТЗ дөрөвдүгээр сарын нэгнээс хойш Замын-Үүд-Эрээн хилийн гарцаар найман удаа 15, нэг удаа 14, нэг удаа 16 галт тэрэг хүлээлгэн өгөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сар гарснаас хойш хилийн хэлэлцээрээр тохирсны дагуу хоногт тогтмол 15 галт тэрэг хүлээлгэн өгч байгаа юм. Хоногт хүлээлгэн өгч буй галт тэргийг ачааны бүтцээр нь задалбал, транзит чингэлэг 5, экспортын нүүрс 4, төмрийн хүдэр 3, экспортын чингэлэг 1, экспортын бусад ачаа 1, транзит бусад ачаатай 1 галт тэрэг байна. Эдгээр галт тэрэгний ачааны бүтцийг Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага буюу ОСЖД-ийн гишүүн төмөр замуудын хурлаар шийдвэрлэдэг. Тус хурлын шийдвэрээр 2023 онд Монголоос Хятад руу 11.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.4 сая тонн, Монголоос Орос руу 300 мянган тонн, Оросоос Монгол руу 2.5 сая тонн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу 3.5 сая тонн, Хятадаас Орос руу 1.5 сая тонн буюу нийт 21 сая тонн экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхээр хөрш төмөр замуудтай тохиролцсон. Энэ нь, өнгөрсөн оны төлөвлөгөөтэй харьцуулбал 5.1 сая тонн буюу 31.9 хувиар ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай юм. Эхний гурван сарын дараах байдлаар УБТЗ 8.1 сая тонн ачаа тээвэрлэв. Үүний 13.8 хувийг транзит ачаа эзэлсэн. Нийт транзит ачааны 34 хувь нь БНХАУ-аас ОХУ руу, 65.9 хувь нь ОХУ-аас БНХАУ руу чиглэлтэй байна. Тэр дундаа ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа тээврийн хэмжээ УБТЗ-ын нийт тээсэн ачааны 9.1 хувийг эзэлжээ.
Сүүлийн үеийн мэдээ
2024-01-30 · нийтэлсэн Admin
Хөх мөрний бүсийн эдийн засаг 30 их наяд юань давлаа2024-01-30 · нийтэлсэн Admin
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА2023-06-06 · нийтэлсэн Admin
УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлооАнгилалууд
Холбоотой мэдээ мэдээлэл
Хөх мөрний бүсийн эдийн засаг 30 их наяд юань давлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлоо
УБТЗ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж амжилт тогтоолоо
УБТЗ-ын нийт тээсэн ачааны 9.1 хувийг ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа эзэлж байна
Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоо 15-д тогтмолжоод байна
Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, экспортын галт тэрэг нэмэгдсэн нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө
Алашанькоугаар дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлаж, Хоргосоор дамжин өнгөрөхөөр зохион байгуулж эхэлжээ