Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоо 15-д тогтмолжоод байна

хуваалцах

УБТЗ  болон Хөх хотын төмөр замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга нарын уулзалт энэ сарын 7-нд Замын-Үүд өртөөнд боллоо. Уулзалтаар хилийн өртөөдийн тээвэр зохион байгуулалт, галт тэрэг солилцоо бусад тулгамдаж буй асуудалтай газар дээр нь биечлэн танилцаж, түүнийг хамтран шийдвэрлэхээр санал солилцсон юм. Өнгөрсөн онд зохион байгуулсан хөрш төмөр замуудын хилийн зөвлөгөөнөөр Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар хоногт 15, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон. Үүнийг тогтмолжуулах, шаардлагатай тохиолдолд хилийн өртөөдийн дарга нар харилцан тохиролцож, 16 хүртэлх галт тэрэг солилцох боломжтой гэдэгт талууд санал нэгдэв. Мөн Замын-Үүдийн нарийн царигийн өртөөг цахилгаанжуулахад Хөх хотын төмөр замын зүгээс холбогдох зураг төслийн байгууллагатай холбож өгөхөө илэрхийлсэн. Энэхүү уулзалтын дараагаар УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан Эрээн өртөөний хэтийн төлөвлөлт, хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа,  зарим ачиж буулгах талбайн ажилтай танилцлаа. 2022 онд БНХАУ тал Эрээн-Жининь хоорондын замд 12 зөрлөг шинээр барьж, ашиглалтад оруулсан бөгөөд тухайн хэсгийн тээх, нэвтрүүлэх хүчин чадал төлөвлөсөн хэмжээнд хүрсэн гэдгийг хэлж байв. Энэ хүрээнд Жининь хойд өртөөнөөс Замын-Үүд хүртэл жижиг илгээлтийн тээврийг зохион байгуулах талаар Хөх хотын төмөр замаас санал тавьсан. Уулзалтын төгсгөлд талууд УБТЗ болон Хөх хотын төмөр замын дарга нарын уулзалтыг ирэх сард багтаан хийхээр товлосон бөгөөд тодорхой хугацааг Гадаад харилцааны албаны шугамаар тохиролцох юм байна. Дашрамд дурдахад, УБТЗ Замын-Үүд-Эрээн хилийн гарцаар дөрөвдүгээр сарын нэгнээс хойш долоо удаа хоногт 15, нэг удаа 14, нэг удаа 16 галт тэрэг хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ мэдээлэл

Дэлгэрэнгүй
“Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал” зохион байгуулагдлаа.

“дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал” зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй

“Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г хэрэгжүүлэх ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

“нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г хэрэгжүүлэх ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

Дэлгэрэнгүй

2025 онд Хятадын төмөр замын урт 117 мянган км-т хүрнэ

2025 онд хятадын төмөр замын урт 117 мянган км-т хүрнэ

Дэлгэрэнгүй

Footer Background Image
Logo

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © "Лонг Вей Транс Трейд" ХХК 2023 он.

Хөгжүүлсэн :

TBSM

TBSM Logo