УБТЗ-ын нийт тээвэрлэсэн ачааны 37.7 хувийг экспортын ачаа эзэлж байна
2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар “УБТЗ” ХНН 9.8 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 сая тонноор илүү байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 623.6 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх долоо хоногоосоо 14.7 мянган тонноор илүү байна. Өнгөрсөн долоо хоногт тээвэрлэсэн нийт ачааны 202 мянган тонн нь орон нутгийн, 235.3 мянган тонн нь экспортын, 80.1 мянган тонн нь импортын, 106.2 мянган тонн нь дамжин өнгөрөх ачаа байлаа. Эдгээрээс экспортын ачаа 37.7 хувийг дангаараа эзэлж байна. 2023 он гарснаас хойш энэ сарын 20-ны өдрийг хүртэл манай улсын нутгаар нийтдээ 811 галт тэрэг дамжин өнгөрчээ. Үүний 396 галт тэрэг нь ОХУ-аас БНХАУ руу, 415 галт тэрэг нь БНХАУ-аас ОХУ руу аялжээ. Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд–Эрээн өртөөний өргөн царигаар 106 галт тэрэг өгч, 107 галт тэрэг хүлээн авсан байна. Нарийн царигаар 51 галт тэрэг өгч, 50 галт тэрэг хүлээн авчээ. Харин Наушки-Сүхбаатар өртөөгөөр 47 галт тэрэг хүлээлгэн өгч, 51 галт тэрэг хүлээн авчээ. УБТЗ нийгмийн хариуцлагатай ачаа болох дулааны цахилгаан станцуудын нүүрс тээвэрлэлтэд шаардлагатай вагон хангалтыг цагт нь шуурхай хийж тээвэрлэж байна.
Сүүлийн үеийн мэдээ
2024-01-30 · нийтэлсэн Admin
Хөх мөрний бүсийн эдийн засаг 30 их наяд юань давлаа2024-01-30 · нийтэлсэн Admin
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА2023-06-06 · нийтэлсэн Admin
УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлооАнгилалууд
Холбоотой мэдээ мэдээлэл
Хөх мөрний бүсийн эдийн засаг 30 их наяд юань давлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлоо
УБТЗ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж амжилт тогтоолоо
УБТЗ-ын нийт тээсэн ачааны 9.1 хувийг ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа эзэлж байна
Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоо 15-д тогтмолжоод байна
Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, экспортын галт тэрэг нэмэгдсэн нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө
Алашанькоугаар дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлаж, Хоргосоор дамжин өнгөрөхөөр зохион байгуулж эхэлжээ